НОМЫН БАЯР ЭХЭЛЛЭЭ: Байгууллага, хувь хүмүүс номоо хямдруулж байна

39 дэх удаагийн "Номын баяр" өнөөдөр эхэллээ. Баяр өнөөдөр мөн амралтын өдрүүдэд буюу 15, 16, 17-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно.
Энэ удаагийн номын баяраар олон байгууллага, дэлгүүр, хувь хүмүүс номын хямдралтай худалдаа явуулж байна. Тухайлбал:
- ИНТЕРНОМЫН АСАРТ бүх ном 10-40% хямдралтай. Мөн зохиолчид болон орчуулагчдаа танилцуулж байна
- Азхурын асарт: 1 ном авбал 20 хувь, 2 ном авбал 25 хувь, 3+ ном авбал 30 хувийн ямдралтай. Мөн бяцхан уншигчдад зориулсан тусгай хөтөлбөртэй.
- BOOKMARKET дэлгүүрийн асарт БҮХ НОМ 10-50% хямдралтай.
- Мөнхийн Үсэг компаниас “Books for Good” нэртэй номын хандивын аяныг зохион байгуулж байна. Уншсан номоо хандивлаад ШИНЭ НОМОО 30% ХЯМДРАЛТАЙ авах боломжтой.
- English Books - Бүх номууд 30%-70% хүртэл ХЯМДРАЛТАЙ. Бяцхан бэлэгтэй.
- Нэпко Хэвлэлийн газар БАГЦЫН ХЯМДРАЛ-ыг танилцуулж байна. Багцын хямдрал олон төрөлтэй байгаараа онцлог бөгөөд тооны хязгаартай багцууд ч байна.
- Гэгээ паблишинг: ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТ + ОРЧУУЛАГЧИЙН ГАРЫН ҮСЭГ + БЭЛЭГТЭЙ ном. Нэрт орчуулагч, Билигт гүүш Д. Болдбаатарын орчуулсан "Гурван биет", "Гурван улсын үлгэр" зэрэг боть номуудыг 20 хувийн хямдралтай үнээр худалдаж авах боломжтой. Мөн Д.Болдбаатарын орчуулсан 20 гаруй нэр төрлийн ном зохиолыг 20 хувь, 30 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой.
Эдгээр өдрүүдэд нэн шинэ, үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага, сонсдог номын цаг, яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.