Олон улсын жааз дуулаачдын 2026 уралдаан зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Херби Хэнкок хүрээлэн /Herbie Hancock Institute/ Луи Виттон сан (Fondation Louis Vuitton)-тай хамтран Олон улсын жааз хөгжмийн уралдааныг Франц Улсын Парис хотноо 2026 оны 10 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Дэлхийд хамгийн нэр хүндтэй жааз уралдаануудын нэгт тооцогддог энэхүү тэмцээн нь сүүлийн 40 орчим жилийн хугацаанд жааз хөгжмийн шилдэг уран бүтээлчдийг тодруулж, тэдний мэргэжлийн замналыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 2026 оны уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг залуу жааз дуучид оролцож, олон улсын тайзнаа өрсөлдөх юм.

Шагналын сан нь нийт 100,000 ам.доллар бөгөөд

  • 1 дүгээр байр: 50,000 ам.доллар
  • 2 дугаар байр: 25,000 ам.доллар
  • 3 дугаар байр: 10,000 ам.доллар

Уралдаан:

  • 2026 оны 10 дугаар сарын 10-нд хагас шигшээ шатны шалгаруулалт
  • 2026 оны 10 дугаар сарын 11-нд эцсийн шалгаруулалт болон гала тоглолт зохион байгуулагдана.

Шүүгч:
Шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэрт жааз дуучин Dee Dee Bridgewater ахалж, олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид шүүнэ.
Болох газар:

Парис хотын Луи Виттон сангийн аудиториум (Fondation Louis Vuitton Auditorium)

Сонирхсон оролцогчид 2026 оны 7 дугаар сарын 15-ны дотор бүртгүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг ЭНД ДАРЖ авна уу.

#дуулаачдын уралдаан