

Зориг сангаас хэрэгжүүлж буй байгаль орчны залуу манлайлал хөтөлбөрийн “Green linк” төслийн хүрээнд явуулж буй “Цөлжилтийн эсрэг бидний үйлдэл” бүтээлийн уралдааныг зарлалаа.
Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн талаарх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах зөв хандлага, бүтээлч сэтгэлгээ, оролцоог дэмжих, тэдний дэвшүүлсэн шинэлэг санаа, шийдлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино.
Хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид оролцоно.
УРАЛДААНЫ ТӨРӨЛ:
Ганцаарчилсан төрөл-Зургийн уралдаан:
Оролцогч сурагчид “Цөлжилтийн эсрэг бидний үйлдэл” сэдвийн хүрээнд өөрийн үзэл санаа, уриалга, шийдлийг зурагт бүтээлээр илэрхийлж оролцоно.
Багийн төрөл-Бүтээлч шийдлийн уралдаан:
2–5 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох бөгөөд цөлжилтийн эсрэг чиглэсэн бүтээл, загвар, макет, эко шийдэл, туршилт, бүтээлч санаачилгын хэлбэрээр оролцоно.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Ганцаарчилсан төрөлд
Багийн төрөлд

Бүтээл хүлээн авах, үзэсгэлэн зохион байгуулах:
Уралдаанд оролцогчид Google Forms-оор заавал урьдчилан бүртгүүлсэн байна. Тэмцээнд ирүүлэх бүтээлүүдийг үзэсгэлэн болохоос 2 хоногийн өмнө заасан байршилд хүлээн авна. Үзэсгэлэн зохион байгуулах тодорхой өдөр, цагийг бүртгүүлсэн оролцогч бүрт утсаар холбогдож биечлэн мэдэгдэнэ. Уралдаанд ирүүлсэн нийт бүтээлээр нэгдсэн үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулна.Шилдэг оролцогчдыг үзэсгэлэнгийн үеэр шүүгчдийн үнэлгээнд үндэслэн шалгаруулна.
Бүтээл бүртгэх хугацаа: 2026.04.01-2026.05.21
Үзэсгэлэн зохион байгуулах хугацаа: 2026.05.22-25
ШАГНАЛЫН САН:
Төрөл тус бүрээр шилдэг оролцогчдыг шалгаруулна. Ганцаарчилсан төрөл:
Багийн төрөл:
Анхаарах зүйл:
Холбоо барих утас: 80807574
Цахим шуудан: greenlinkmongolia@gmail.com
Фейсбүүк хуудас: GREEN LINK
Инстаграм хуудас: greenlink.climate
Эх сурвалж: Байгаль орчныг төлөөх залуусын манлайлал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!