

2023 онд "The Debut: Dream Academy" шоунаас төрөн гарсан KATSEYE хамтлаг анхнаасаа зургаан гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Гэвч саяхнаас гишүүн Манон Баннерман "биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах" зорилгоор түр хугацаанд завсарлага авахаар болсон нь шүтэн бишрэгчдийн дунд багагүй шуугиан тариад байна.
2-р сарын 20: Маноны түр завсарлага албан ёсоор эхлэв
HYBE болон Geffen (HxG) агентлагуудын хамтарсан мэдэгдлээр Маноныг тодорхойгүй хугацаагаар хамтлагийн ажлаас хөндийрөх болсныг зарласан. Мэдэгдэлд "Бид Манонтой нухацтай ярилцсаны эцэст түүний эрүүл мэндэд анхаарал хандуулах шийдвэрийг бүрэн дэмжиж байна. KATSEYE цаашид төлөвлөгөөт ажлуудаа үргэлжлүүлэх бөгөөд тохиромжтой цагт бид дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзах болно" гэжээ.
Удалгүй Манон өөрөө Weverse-ээр дамжуулан "Найзуудаа, би зүгээр, би эрүүл байгаа. Заримдаа зүйлс бидний хяналтаас гадуур өрнөдөг ч би ирээдүйдээ итгэж байна. Намайг дэмждэгт баярлалаа" хэмээн шүтэн бишрэгчдэдээ хандсан юм.

Сэжиг таамаг ба цахим орчны маргаан
Хэдийгээр "эрүүл мэндийн шалтгаан" гэж тайлбарлаж байгаа ч EYEKONS (фенүүд) дунд эргэлзээ байсаар байна. Манон "Lone Black Girl" буюу охидын хамтлаг дахь цорын ганц өнгөт арьст гишүүнд тулгардаг бэрхшээлийн тухай постыг "like" дарсан нь энэ асуудлыг улам хурцатгав.
Тэрээр өмнө нь өгсөн ярилцлагадаа "Өнгөт арьст охидыг 'залхуу' гэж дуудах нь шударга бус. Би өөрийгөө батлахын тулд бусдаас 10 дахин илүү ажиллах шаардлагатай болдог" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан удаатай.

Хамтлагийн ирээдүй хаачих вэ?
KATSEYE-ийн ахлагч Софиа Лафортеза "Бид хэдэн гишүүн дутуу байсан ч эцсийн дүндээ зургаагаараа байх болно. Энэ бол үүрдийнх" гэж Billboard-д ярьж байсан ч сүүлийн үеийн үйл явдлууд фенүүдийг түгшээж байна.

KATSEYE ирэх долоо хоногт "Coachella" фестивалд оролцох хуваарьтай байгаа бөгөөд Манон тайзан дээр гарах уу, эсвэл KATSEYE цаашид таван гишүүнтэйгээр үлдэх үү гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз ээ.
Эх сурвалж: Teen Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!