“Хүүхдийн ертөнц -2026” гар зургийн улсын уралдааныг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монголын Хүүхдийн Ордноос гар зургийн уралдааныг зарлалаа. Уралдаанд ирсэн бүтээлүүдээр "Эх үрсийн баяр"-ын өдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр үзэсгэлэн гарган олон нийтэд сурталчилна.

Сэдэв: “МИНИЙ УЛААНБААТАР”, “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ”

Хамрах хүрээ:
ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд

  • Цэцэрлэгийн нас 4-6 нас
  • Сургуулийн бага нас 1-4 дүгээр анги
  • Сургуулийн дунд нас 5-8 дугаар анг
  • Сургуулийн ахлах нас 9-12 дугаар анги

Шагнал урамшуулал:
Насны ангилал тус бүрд

  • I байр Эрдэм алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • II байр Эрдэм мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • III байр Эрдэм хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Тусгай байр-5, өргөмжлөл, дурсгалын зүйл

Бүтээлийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Монголын Хүүхдийн Ордны зургийн дугуйланд” гэж хаяглан сургалтын албаны 105 тоотод ирүүлнэ. 

Бүтээлийн Хэмжээ: 40x60 
Жич: Өгөгдсөн хэмжээнээс зөрсөн бүтээлийг хүлээн авахгүйг анхаарна уу.

 

 

 

#уралдаан #гар зургийн уралдаан