

Emmy Award-ын шагналт жүжигчин энэ жил нийтдээ 5 том төсөлд гол дүр бүтээхээр төлөвлөжээ.
Хамгийн эхэнд түүний тоглосон “The Drama” кино дөрөвдүгээр сарын 3-нд нээлтээ хийнэ. Үүнээс долоо гаруй хоногийн дараа, удаан хүлээгдсэн “Euphoria” цувралын 3-р улирал дөрөвдүгээр сарын 12-нд гарна.
Үүний дараа Zendaya ойролцоогоор гурван сарын амралттай байх ба Christopher Nolan-ын “The Odyssey” кино долоодугаар сарын 17-нд кино театруудаар гарна.
Мөн түүнээс хоёр долоо хоногийн дараа, Том Холланд гол дүрд нь тоглосон “Spider-Man 4” долоодугаар сарын 31-нд нээлтээ хийнэ. Жилийг өндөрлүүлж, Zendaya “Dune 3” кинонд тоглох бөгөөд энэ нь арванхоёрдугаар сарын 18-нд гарахаар төлөвлөгджээ.
“Миний кинонуудыг, намайг дэмждэг бүх хүнд би маш их талархдаг. Энэ жил та нар надаас залхчихгүй байгаасай гэж найдаж байна. Би хэсэг хугацаанд нуугдах байх. Жаахан алга болмоор байна” гэж ярилцлага өгсөн байна.
2026 оны дараа хэсэг хугацаанд олны нүднээс холдохоор төлөвлөж байгаа ч 2027 оны зун тэр дахин сурталчилгааны ажилдаа эргэн орно. Тэр "Shrek 5" кинонд Шрэкийн охин Фелисияд дуу оруулах бөгөөд кино зургадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ.
Эх сурвалж: Hollywood Reporter
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!