ВИДЕО: Харри Поттерийн шинэ цувралын трэйлерийг танилцууллаа


Т.Онон | YOLO.MN
2026-03-26

Харри Поттерын цувралын сүүлчийн анги нээлтээ хийснээс хойш 14 жилийн дараа Ж.К. Роулингийн бүтээлүүдээс сэдэвлэсэн шинэ хувилбар бүтээхээр болсон.

HBO Харри Поттерын түүхийг телевизийн цуврал болгон бүтээж эхэлсэн бөгөөд хүү "Шидтэний Хогвартс" сургууль дахь аяллыг өгүүлэх цувралд ном бүрийг нэг бүтэн улирал болгон харуулах юм.

Цуврал нь 2026 оны Зул сарын баяраар нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Ж.К. Роулингийн анхны ном болох Harry Potter and the Sorcerer’s Stone-д гардаг гол дүрүүдийг Warner Bros-ын кинонд тоглосон жүжигчдээс өөр шинэ жүжигчдээр дахин сонгосон байна.

Насанд хүрсэн дүрүүдийг бүтээх жүжигчид ихэнхдээ киноны хувилбартай харьцуулахад илүү залуу байгаа нь цуврал нь ном дээрх дүрүүдийн насыг илүү баримталж байгаатай холбоотой.

Шинэ Харри Поттер цувралын жүжигчдийг Warner Bros.-ын кинонд дүр бүтээсэн жүжигчидтэй нь зэрэгцүүлэн танилцуулжээ.

Мөн зарим чухал дүрүүдийн жүжигчид тухайлбал Лорд Voldemort-ын дүр хараахан тодроогүй байна.

Зургуудыг хажуугийн сум дээр дарж гүйлгэж үзээрэй.

#Harry Potter