60 настай Сингапур эр залуу төрхөөрөө дахин шуугиан тарилаа


Т.Онон | YOLO.MN
2026-03-06

Сингапурын модель, гэрэл зурагчин Chuando Tan-ы залуу төрх анх 2017 онд 51 настай байхдаа цахим орчинд шуугиан тарьж байжээ. Харин энэ удаад түүний 60 насны төрсөн өдрийн зураг дахин олны анхаарлыг татлаа.

Тэрээр гуравдугаар сарын 3-нд төрсөн өдрөөрөө өөрийн Инстаграм хуудаснаа хэд хэдэн зураг нийтэлж сэтгэгдлээ бичсэн пост нь 1.3 сая гаруй лайк авч, интернет хэрэглэгчдийг гайхшруулжээ.

“Өнөөдөр, миний 60 насны төрсөн өдөр. Өнөөдөр би цаг хугацаа бол жинхэнэ баялаг гэдгийг дахин санаж байна. Өглөө бүр нар мандах нь баталгаатай зүйл биш, харин бидэнд өгсөн бэлэг мэт санагддаг.

Хамгийн ухаалаг зам бол их энгийн. Өдөр бүр байгаль, нарны гэрэлд ойрхон байж, мөнхийн зүйлстэй өөрийгөө нийцүүлэх. Би дэлхий дээр амар амгаланг хүсэж байна.” гэж бичжээ.

Тэрээр 2023 онд Channel NewsAsia-д өгсөн ярилцлагадаа Тан тухайн үед хэвлэл мэдээллийнхэн өөртэй нь холбогдож, залуу харагддаг нууцыг асуухад бага зэрэг айж байсан тухайгаа ярьжээ.

Тэрээр “Хүмүүс намайг "залуу харагддаг" гэж ярихад надад их дарамтай байдаг. Учир нь би тийм ч залуу хүн биш гэдгээ мэднэ. Би бусдын л адил хөгширч байна. Хүмүүсийг намайг "мөнхөд залуу" гэсэн буруу ойлголттой болгохыг хүсдэггүй" гэжээ.

Интернэт хэрэглэгчид түүний талаар дараах сэтгэгдлийг бичжээ.

  • Тэр лав вампир байх
  • Хамгийн царайлаг өвөө
  • Тэр 60 настай ч 35 настай хүний царайтай юм аа.

#сонин хачин